Dynamic 1.0 Нягтлан бодох бүртгэлийн програм

Dynamic 1.0 систем нь орчин үеийн үүлэн / cloud, SaaS/ технологид суурилагдсан тул нэг болон олон серверт байрлана. Хэрэглэгч програмд нэвтэрч өөрийн эрх үүргийн дагуу мэдээлэлтэй ажиллах бөгөөд өдөр тутмын бүртгэл нь төв сервэрт байрлах өгөгдлийн санд тухай бүр хадгалагдана.

Програмын бүтэц, модиулууд

Dynamic 1.0 систем нь дараахь дэд систем болон модулиудаас бүрдэх бөгөөд тэдгээр нь дараах бүтэцтэй байна.
    ✦  Мөнгөн хөрөнгийн бүртгэл
    ✦  Гэрээний бүртгэл
    ✦  Өглөг, авлагын бүртгэл
    ✦  Төсвийн төлөвлөлт
    ✦  Үндсэн хөрөнгө
    ✦  Бараа материал
    ✦  Цалин хөлс, хүний нөөцийн бүртгэл
    ✦  Журнал, мэдээ
    ✦  Тайлан, мэдээ тодруулга

Системийн боломж, давуу тал

    ✦  Мөнгөн хөрөнгө
             ✓  Мөнгөн хөрөнгө, тохируулах бичилтийн гүйлгээг XLS файлаас татан оруулах боломжтой
             ✓  Гүйлгээг дурын валютаар хөтлөх боломжтой
             ✓  Шууд зардал гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир ус гэх мэт үүссэн тооцоог систем шууд автоматаар хаалтын бичилтийг хийнэ
             ✓  Тохируулах бичилтийн нэг баримтын гүйлгээнд нэг дүнг олон дүнгээр, байгууллага, дансаар задлан бүртгэх боломжтой
             ✓  Олон байгууллагын төлбөрийн хүсэлтийг нэг баримтааар хэвлэх боломжтой
             ✓  Мөнгөн хөрөнгө, үр дүнгийн тайлангийн хооронд харьцуулсан зөрүүгийн тайлантай
             ✓  Санхүүгийн болон төсвийн тайлангийн бариаг шалгах, гүйлгээ болон тайлан гаргахад бусад мэдээлэл бүртгэлийн хувьд хангагдсан эсэхийг шалгаж                  алдаагүй тохиолдолд тайланг баталгаажуулдаг бөгөөд тайлан баталгаажсанаар тайлант хугацааны гүйлгээ автоматаар түгжигдэнэ /Баталгаажуулалт                  цуцлах боломжтой/
             ✓  Гүйлгээг хугацаа тохируулан түгжих/
             ✓  Гүйлгээг хугацаа тохируулан түгжих/
    ✦  Үндсэн хөрөнгө, Бараа материал
             ✓  Нярав журналын бичилт хийх шаардлагагүй зөвхөн падаан бүртгэнэ. Няравын бүртгэсэн падааныг нягтлан хянаад журналын бичилтийг загварын                  дагуу автоматаар хийж баталгаажуулна.
             ✓  Үндсэн хөрөнгийн сайжруулалт
             ✓  Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
             ✓  Мал амьтадын нас дэвшилт бүртгэх
             ✓  Барааны өртгийн тооцооллыг дундаж өртгийн, тусгай тэмдэглэгээ, эхэлж авсан эхэлж зарлагдах FIFO зэрэг аргуудаар тооцоолон бүртгэх боломжтой
             ✓  Эд хариуцагчийн хөрөнгийг QrCode хэвлэн бүртгэлжүүлэх боломжтой
             ✓  Нярав, эд хариуцагчийн тооллого хийхдээ QrCode уншигч утасгүй төхөөрөмж ашиглан автоматаар тоолох
             ✓  Салбар, нэгж байгууллага хооронд хөрөнгө, материал шилжүүлэх 2 талд давхар бүртгэл хийгдэхгүй
    ✦  Цалингийн бүртгэл
             ✓  Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс цалингийн бичилтийн мэдээлэл татна
             ✓  ХАОАТ-ын хөнгөлөлтийн татварын тооцоолол жилийн эцэст хийх
    ✦  Хэрэглэгчийн хийх үйдлийг ерөнхий нягтлан, тооцооны нягтлан зэрэг ангилал үүсгэн программын дэлгэцүүдийг хуваарилах, үйлдэл хийх эрхийг (нэмэх,                  засах, хэвлэх) заахаас гадна ямар дансанд гүйлгээ хийх боломжтойг тохируулан хязгаарлана
    ✦  Бүх гүйлгээнд гүйлгээний загвар үүсгэн, загвараа ашиглан гүйлгээ бүртгэх
    ✦  Салбар нэгж байгууллага хооронд санхүүжилт, үндсэн хөрөнгө, бараа материал шилжүүлэх
    ✦  Гүйлгээ болон цалинг хүссэн хугацаагаар түгжих
    ✦  Систем нь хэрэглэгч хэрэглэхэд хялбар олон цонхтой зэрэг ажиллах боломжоор хангагдсан
    ✦  Харилцагчийн компютер эвдрэх, хулгайд алдах, вируст өртөх, гадны нөлөөнөөс болж өгөгдлийн сан устах зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдана.
    ✦  • Хэрэглэгч танд зөвхөн интернэт гарцтай компютер байхад хангалттай

Хэрэглэгч хоорондын мэдээлэл солилцоо, мэдээллийн цар хүрээ хязгаарлалт

Ерөнхий нягтлан системийн бүх цонх гүйлгээнд хандах эрх нээлттэй байна. Тооцооны нягтлан, няравын хандах цонх, дансны гүйлгээний эрхийг ерөнхийн нягтлан хязгаарлан тохируулах эрхтэй. Тооцооны нягтлан ерөнхий нягтлангийн зөвшөөрсөн эрхийн хүрээнд ямар цонхонд хандах ямар дансанд гүйлгээ хийх эрх хязгаарлагдана. Нярав үндсэн хөрөнгө бараа материалын зөвхөн орлого, зарлагын падаан бүртгэх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн дансны харьцаа мэдэх шаардлаггүй. Бүртгэгдсэн падааныг нягтлан шалгаад бичилтийг баталгаажуулсанаар тухайн падаан түгжигдэнэ. Түгжигдсэн падаан засах эрхийг нягтлан нээнэ.

Ерөнхий санхүүч болон нэгтгэлийн мэргэжилтэн нэгтгэлд ирсэн тайланг хянаад баталгаажуулсан тохиолдолд доод шатны байгууллагын тухайн тайлант хугацааны гүйлгээ автомаар түгжигдэнэ. Нэгтгэлийн мэргэжилтэн баталгаажуулалт цуцалснаар нэгж байгууллагын тухайн тайлант хугацааны гүйлгээ засах эрхтэй болно.

Салбар болон нэгж байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоо

Салбар, байгууллага хооронд санхүүжилт, үндсэн хөрөнгө, бараа материалын гүйлгээ шилжүүлэх хоорондын тооцоо хийх боломжоор систем хангагдсан. Төв байгууллага болон нэгж байгууллага хооронд гүйлгээ шилжүүлэхдээ системийн хоорондын тооцоо хэрэгсэлийг ашиглана. Төв байгууллагаас үндсэн хөрөнгө, бараа материал шилжүүлэхдээ бүртгэгдсэн байгаа материалыг зарлагын падаан бичээд шилжүүлэх нэг байгууллага сонгон шилжүүлнэ. Шилжүүлсэн материал тухайн шилжүүлэгдсэн байгууллага дээр шууд шилжин мэдэгдэл очих ба хүлээн авагч хүлээн зөвшөөрснөөр орлоын падаан автоматаар бүртгэгдэнэ. Тайлант хугацааны эцэст хоорондын тооцооны журналаар тулгалт хийгдэх ба хүлээж аваагүй зөрүүтэй тохиолдолд тайлан баталгаажихгүй хяналтын тооцоо хийгдэнэ.

    ✦  Цалингийн нэгдсэн системээс сар бүр цалингийн бичилт татах
    ✦  Хоорондын тооцоогоор дээд шатны байгууллагаас систем хооронд үнэ төлбөргүй хүлээн авсан бараануудын үнийн дүн нь програмын бараа материал          хоорондын тооцоогоор авсан тайлантай тэнцэж байх
    ✦  Хоорондын тооцоогоор дээд шатны байгууллагаас систем хооронд үнэ төлбөргүй хүлээн авсан үндсэн хөрөнгийн үнийн дүн нь програмын үндсэн          хөрөнгө хоорондын тооцоогоор авсан тайлантай тэнцэж байх
    ✦  Дээд шатны байгууллагаас авсан санхүүжилтыг касс, харилцахын гүйлгээнд бүртгэж орлогод авсан дүн нь мөнгөн хөрөнгийн хоорондын тооцооны          тайлантай тэнцэж байх

Салбар нэгжүүдийн тайлан нэгтгэхэд хоорондын тооцоогоор шилжсэн гүйлгээнүүдийн давхардал автоматаар устгал хийгдэнэ.

Бусад систем хооронд мэдээлэл солилцох

Систем нь дараах системүүдээс мэдээлэл татах болон мэдээлэл илгээх боломжоор хангагдсан байна. Гүйлгээ бичилт татах болон баталгаажсан тайлан мэдээг илгээх боломжтой.
    ✦  Цалингийн нэгдсэн системээс сар бүр цалингийн бичилт татах
    ✦  Портал нэгдсэн системээс төрийн сангийн гүйлгээ татах
    ✦  Dynamic 1.0 сарын мэдээний нэгтгэлд сарын мэдээ илгээх
    ✦  Dynamic 1.0 санхүүгийн тайлангийн нэгтгэлийн системд тайлан илгээх
    ✦  Э-Тайлангийн системд санхүүгийн тайлан, тодруулга, төсвийн тайлан илгээх
    ✦  СТАУС аудитын файл экспорт хийх
    ✦  НДШ тайлангийн НД системд илгээх файл экспорт хийх
    ✦  ХАОАТ-ын тайлангийн татварын системд илгээх файл экспорт хийх
    ✦  Шилэн дансны мэдээлэл экспорт хийх